Нийгмийн

ӨНӨӨДӨР: Франкфурт-УБ чиглэлийн транзит нислэгээр 263 хүн ирнэ

Өнөөдөр /2020.05.02/ Франкфурт-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр нийт 13 улсад оршин суугаа манай 263 иргэн ирнэ.

Өчигдөр /2020.05.01/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн.

Дөрөвдүгээр сарын 30-нд нийт 7 улсаас ирж буй 278 иргэнтэй транзит нислэгийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Нийт 13 улсаас өнөөдрийн нислэгээр ирж байгаа иргэдийн эрсдлийн түвшин өндөр гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэлдээ хэлж байв.

Тусгай нислэгээр ирсэн тухайн иргэдийг нийт 7 байршилд 21 хоног тусгаарлана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button