ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Бага насны хүүхдийг амны хаалтгүй олон нийтийн газраар дагуулж явах нь их байна

ЭМЯ өнөөдөр /2020.05.02/ коронавирсийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Сүүлийн 24 цагийн дотор Ковид-19 вирусийн халдвар дэлхийн 215 орон, бүс нутагт бүртгэгдэж 3.4 сая хүн өвчилж 39 мянган хүн нас барж, нэг сая гаруй хүн эдгэрч, хоёр сай гаруй хүн энэ өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад эмчлэгдэж байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 1022 хүн ажиглалтад байна. 276 хүн ажиглалтад шинээр ирсэн. Өчигдрийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 267 хүнийг Жаргалант, Наранбулаг ивээлт, Дрийм, Альфа зочид буудал, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-дэд тусгаарлан эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Зорчигчдын биеийн байдал хэвийн байна.

Манай 24 цагийн 119 тусгай дугаарт 131 дуудлага ирсэн. Үүнээс ОХУ-аас нэг, АНУ-аас гурав, Бразилаас нэг нийт таван хүн гаднаас холбогдсож коронавирус халдварын шинж тэмдэг, өвчилсөн үед ямар дэглэм баримтлах, эмчилгээний талаар зөвлөгөө авсан. Манай иргэдээс ирж буй гомдол, мэдээллийн ихэнхийг бага насны хүүхдийг амны хаалтгүй тоглоомын талбай, олон нийтийн газраар дагуулж явж буй тухай байна. Мөн бид Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын захирамжаар үйлчилгээний байгууллагууд нээгдэж буйтай холбоотойгоор бүх үйлчилгээний байгууллага, албан газарт зориулсан зөвлөмж гаргасан. Ялангуяа үсчин, гоо сайхан гэх мэт хүний биед хүрэлцэж үйлчилгээ явуулдаг газруудад зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн гол анхаарах зүйл бол, боломжийн хэрээр цахимаар утсаар авч байх, хүн хоорондийн зайг 1.5-2 метрт барих, аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж картаар гүйлгээ хийхийг зайлшгүй биелүүлэх ёстой. Иймд үйлчилгээ эрхлэгч газрууд энэ зөвлөмжийг биелүүлэхийг хүсэж байна.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа оролцож, халдвар гарсан улс орнуудын талаар мэдээлэл өглөө. Тэрээр

ОХУ, болон Бразил улсуудад халдварын тоо нэмэгдэж, тархалт эрчимтэй байна. 7333 шинэ то 114431 нийт нас баралт 1169 байна. 13320 хүн эдгэрсэн тухай гамшгийн штабаас мэдээлсэн. Сингапур улсад 932 шинэ тохиолдол илэрсний ихэнх нь гадаадын ажилчид байна. Япон улсад 187 шинэ тохиолдол 17 нас баралт бүртгэгдэж нийт нас баралтын тоо 458 болсон байна. Халдварын нөхцөл байдал буурахгүй буй тул тухайн улсад хөл хориог сунгах төлөвтэй байна. БНСУ-д халдвар аваад эдгэрсэн хүмүүс цаашид дахин халдвар тээх боломжгүй хэмээн зарласан байна.

Улсын II-р төв эмнэлгийн захирал З. Энхболд:

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн гарыг ариутгах, халууныг хэмжиж байж нэвтрүүлж байна. Мөн урьд нь гурван гарцаар иргэдийг нэвтрүүлж гаргаж байсан бол нэг гарцаар нэвтрүүлж, гаргаж байгаа.

Халдвар тархсан тохиолдолд улсын хоёрдугаар төв эмнэлэгт 280 орыг дэлгэн ажиллах зааварчилгаа ирсэн. Халдварын үеийн бэлтгэл ажлыг хангаад явж байна. Одоогийн байдлаар 100 орыг бэлдээд байна. Хэрэв халдвар тархвал, эмнэлгийг чөлөөлж, 280 орыг бэлэн байдалд байлгана. Эмнэлгийн хэмжээнд ажиллаж буй бие давхар ажилчиддаа цалинтай чөлөөг олгосон. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын дархлааг сайжруулах дархлаажуулалтын аяныг өрнүүлж байна. Ажлын бус цагаар эмнэлгийн орчинд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна. Түүнчлэн 1600 эмнэлгийн ажилчид хамгаалах хувцсыг өмсөх, арга хэмжээний бэлтгэл ажлыг базааж байна. Иймд иргэд шаардлагагүй бол эмнэлгийн орчноор үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button