Нийгмийн

Франкфурт-УБ чиглэлийн тусгай нислэгээр 261 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг газардаж, 16 улсаас 261 иргэн эх орондоо ирлээ.
Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 58, жирэмсэн болон асран хамгаалагчтай 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм байна.

Энэ удаагийн нислэг гурван өдөр дараалан хийж буй тусгай нислэгүүдийн сүүлчийнх юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд хийсэн эхний нислэгээр 278, тавдугаар сарын 1-нд хийсэн хоёр дахь нислэгээр 266 зорчигч ирж, гурван нислэгээр нийт 805 хүн эх орондоо ирлээ.

Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button