ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: ХӨСҮТ болон аймгуудад хийсэн 228 шинжилгээнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ өнөөдөр /2020.05.03/ коронавирсийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Сүүлийн 24 цагийн дотор Ковид-19 вирусийн халдвар дэлхийн 215 орон, бүс нутагт бүртгэгдэж 3.4 сая хүн өвчилж 39 мянган хүн нас барж, нэг сая гаруй хүн эдгэрч, хоёр сай гаруй хүн энэ өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад эмчлэгдэж байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байна. 276 хүн ажиглалтад шинээр ирсэн. Өнөөдөр өглөө Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг газардаж, 16 улсаас 261 иргэн эх орондоо ирлээ.
Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 58, жирэмсэн болон асран хамгаалагчтай 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.
Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулна.

Манай 24 цагийн 119 тусгай дугаарт 151 дуудлага ирсэн. Үүнээс гадаад улсаас нийт гурван хүн холбогдсож коронавирус халдварын шинж тэмдэг, өвчилсөн үед ямар дэглэм баримтлах, эмчилгээний талаар зөвлөгөө авсан. Манай иргэдээс ирж буй гомдол, мэдээллийн ихэнхийг бага насны хүүхдийг амны хаалтгүй тоглоомын талбай, олон нийтийн газраар дагуулж явж буй тухай байна.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа оролцож, халдвар гарсан улс орнуудын талаар мэдээлэл өглөө. Тэрээр

АНУ-д 1.1 сая гаруй халдвар авсан иргэн байна. Вирусын голомт болох Нью-Йорк хотод хөл хориог цуцлах болоогүй бөгөөд сургууль, коллежийн үйл ажиллагааг нээх болоогүй гэв. Франц улсад нас баралт 166-аар буурсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо багасаж буйг онцлов. Итали улсын Ламбордин мужид 327 үхэл бүртгэгдсэн. ОХУ 10.000 гаруй батлагдсан шинэ тохиолдол бүртгэгдэж, 57 хүн нас барсан байна. Халдварын ихэнх нь Москва хотод буйг мэргэжилтнүүд хэлж байна. ОХУ-д нэг хүн 7 хоногт нэг удаа дэлгүүр хоршоогоор явах онцгой дэглэм гаргаж, мөрдөж ажиллаж байна.

СЭМҮТ-ийн захирал Л. Насанцэнгэл:

СЭМҮТ нь шаардлагатай арга хэмжээг авч, эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг дагаж ажиллаж байна. Орж ирж буй үйлчлүүлэгчид, ажилчидийн гарыг ариутгах, халууныг хэмжиж байж нэвтрүүлж байна. Мөн эргэлтийн цагийг багасгасан. 15 орыг дэлгэж, бэлэн байдалд шилжиж эхлээд байна. Шаардлагатай эм тариа хувцас хэрэглэлийн нэг сарын хэрэглээг бэлтгэсэн. СЭМҮТ-ийн 1800-1105 утсаар зөвлөгөө мэдээллийг өгч байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ болон бусад аймгуудад илэрсэн 228 сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-ийн 6, Увс аймгаас 155 шинжилгээг хийсэн. Мөн 34 тээврийн жолоочоос вирус илрээгүй. Бельги улсаас ирсэн иргэнийг одоогоор тандалт судалгааг хийгээд явж байна. Тухайн иргэн шинж тэмдэггүйгээр буюу өөрийгөө вирус авснаа мэдээгүй байх магадлал өндөр байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Бельги улсаас ирсэн Ховдын иргэнд шинж тэмдэг хөнгөн илэрсэн бөгөөд орчин тойрондоо халдвар тараагаагүй учир иргэд тайван байх хэрэгтэй. Тухайн иргэн өөрийгөө халдвар авснаа мэдээгүй байж болох юм. Нийт 3 онгоцоор 800 гаруй хүний шинжилгээг хийгээд явж байна. Нийт 40 гаруй сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан ажиглаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button