УЛС ТӨР
УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.05.04/ УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Их Монгол” танхимд хуралдах бол УИХ дахь АН-ын зөвлөл “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд хуралдахаар болжээ. Харин УИХ дахь ШИНЭН-ын зөвлөл Төрийн ордны “Үндсэн хууль”-ийн танхимд хуралдаж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэнэ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.