Нийгмийн

Хурандаа нарыг ӨНӨӨДӨР шүүнэ

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017, Орхон аймаг дахь Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир, тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугар нарт холбогдох, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг өнөөдөр /2020.05.04/ хэлэлцэнэ.

Хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.00 цагт товлогдсон бөгөөд нийслэлийн прокурорын газраас Л.Балдан-Очир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 буюу албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button