НИЙГЭМ

ЭМЯ: Европын орнуудад нас баралт буурч, ОХУ-д нөхцөл байдал хүндэрч байна

Өнөөдөр /2020.05.04/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр тус яамны Тандалт, судалгааны газрын дарга Д.Нарангэрэл, өчигдөр буусан Франкфурт-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглах, тусгаарлах байранд шилжүүлж, ачаа барааг нь ариутгасан талаар мэдээллээ.

Харин ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа,

“Өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний ням гарагт Итали, Испани, Франц орнуудад хамгийн бага нас баралт бүртгэгдсэн байна. Испани улсын хувьд хөл хорионы арга хэмжээгээ шат дараалан бууруулж байна. Тус улсад 42 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авсан нь нийт халдварын тавны нэг болж байна.

ОХУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсээр байна. Нийт тохиолдлын тал шахууд нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй.

Сингапурт нэг өдрийн дотор 657 тохиолдол нэмэгдэж, нийт тоо 18200 боллоо. Тус улсад дөрөвдүгээр сар гарснаас хойш дандаа дотуур байранд ажиллаж амьдардаг гадаадын иргэдээс халдвар илэрч байгаа.

БНСУ-д шинээр найман тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногоос хязгаарлалтын зарим арга хэмжээгээ үе шаттайгаар цуцалж эхэлнэ” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button