ЭДИЙН ЗАСАГ

Өнгөрсөн долоо хоногт 3.9 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны 5 удаагийн арилжаа болов.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 52 компанийн 3.9 сая ширхэг хувьцааг 1.328.652.063.15 төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар “Фронтиер Лэнд Групп”, “Жуулчин Дюти Фрий”, “АПУ”, “Дархан нэхий”, “Ариг гал” ХК-иудын хувьцаа идэвхтэй арилжигдлаа.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд “Евразиа капитал Монголиа”, “Аргай бэст”, “Стандарт инвестмент”, “БиДиСек”, “Ард секюритиз” үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцлоо.

Тавдугаар сарын 01-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2.432.459.899.681.54 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 16507.69 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ЭХ СУРВАЛЖ: Монголын хөрөнгийн бирж

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button