УЛС ТӨР

Д.Эрдэнэбат: ЗГ энэ сарын 25-ны дотор бүтцэдээ өөрчлөлт оруулахгүй бол чадамжгүй болно

УИХ дахь АН-ын зөвлөлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү орсноор бүлэг болж, бүлгийн анхны хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ. Хэвлэлийн хурлыг бүлгийн дарга Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар хийсэн юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Шүүхийн тухай хуулиудыг хэлэлцэж, ирэх долоо хоног гэхэд дуусах төлөвтэй байна. Дэгийн тухай хуульд гэхэд энэ долоо хоногт хэлэлцэнэ. Эл хуулиар УИХ-ын даргын болон гишүүдийн эрх үүргийг зааглах, дэглэх гэж оролдсон. Хэлэлцүүлгийг хаалттай хийх байдал руу оруулсныг бид эсэргүүцэж байна.

ҮХНӨ-өөр тавдугаар сарын 25-нд Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах ёстой. ҮХНӨ-ийг хэрэгжүүлэх эсэх нь дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулагдана гээд байх юм. Үндсэн хуулиас давуу зэрэгтэй, түүнтэй адил хууль гэж байхгүй. Тавдугаар сарын 25-нд Засгийн газар бүтцэдээ өөрчлөлт оруулахгүй бол чадамжгүй болно. Аль аль талдаа анхаарахыг сануулж байна. Энэ долоо хоногт Ардчилсан нам байр сууриа илэрхийлнэ. Гуравдугаарт шүүх засаглалын тухай хууль.

Цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлье. Өнөөдөр тариалалт оройтлоо. Үрийн будаанд 150 тэрбум төгрөг тавьсан, яасан бэ? Үрийн будаа 10 мянган тонноор дутахаар байна. Энэ бол 100 мянган га-д бага тариална гэсэн үг. Намар хүнсний хомсдолд орох вий гэж бид санаа зовж байна. Нүүрсний экспортын нэгдүгээр улирлын тайлангаас харахад орлого 1 их наядаар тасарсан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “УИХ тавдугаар сарын 25-наас өмнө завсарлах гэж байна. Энэ бол хуулиас зугтаж байгаа хэлбэр. Тавдугаар сарын 25-нд шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлнэ. Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ солих ёстой. 16 давхар дээлээ тайлах ёстой. Хууль зүйн сайд нь хуулийн хулгайч. 22 жил хууль хулгайлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button