УЛС ТӨР

Л.Болд: Гишүүд сонгогдсон тойрогтоо амьдрах хэрэгтэй

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Тус намын зөвлөл энэ долоо хоногийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцмсан байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Дэгийн тухай хуультай холбогдуулан бид зарчмын нэг чухал сануул оруулж байгаа. Байнгын ажиллагаатай парламент биш болчхоод байсан. Гишүүд нь эзгүй, хувийн ажлаа хөөцөлдөөд алга болчихдог байсан. Одоо байнгын ажиллагаатай болох юм. Орон нутгаасаа сонгогдоод л Улаанбаатар луу яваад алга болчихдог. Иймээс Улаанбаатар хот руу нүүдгийг болиулна. Гишүүд сонгогдсон тойрогтоо амьдрах хэрэгтэй. Хуулиа сурталчлаад, сонгогдсон тойрогтоо ажлаа хийх хэрэгтэй. Мөн жинхэнэ утгаараа парламентын засаглалтай улс болохын тулд хуралдааны тов болон бусад зүйлст өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна.

Харин ШИНЭ намын дарга Ж.Батзандан: Улсын Ерөнхий прокурорын тайланг сонсохыг хүссэний дагуу энэ долоо хоногт нээлттэй мэдээлэл хийх бөгөөд үүнийг сонсохгүй гэсэн намын дарга нар УИХ-ын чуулганыг завсарлуулахыг санаархаж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 4, 2020 20:48

ene harin zov shuu

Холбоотой мэдээ

Back to top button