УЛС ТӨР

С.Бямбацогт: 2030 онд ядуурлыг 15 хувьд хүргэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.05.04/ хуралдаж, хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийнхээ талаар мэдээлэл хийлээ.  Тус бүлгийн зүгээс “Алсын хараа-2050” хөтөлбөрийг сонгуулиас өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Өнөөдрийн бүлгийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Засгийн газраас өргөн барьсан“Алсын хараа-2050” хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэ асуудлыг энэ долоо хоногт амжиж хэлэлцэх шаардлагатай байна. Сонгуулиас өмнө шийдвэрлэх нь зүйтэй. Энэ чиглэлээр УИХ-ас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлоготой байхыг хуульчилсан. Энэ дагуу “Алсын хараа-2050” бодлого боловсруулсан. Үүнийг энэ долоо хоногт батална. УИХ -д суудалтай бүх намуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилтыг “Алсын хараа-2050”-д суулгаж байна. Тухайлбал, 2030 онд ядуурлыг 15 хувьд, 2040 онд 10 хувьд, 2050 онд 5 хувьд хүргэнэ гэдэг зорилт тавьж байгаа. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17 мянга 500 доллар байхаар тооцсон байсан бол дахин тооцоолол хийж 12 мянга орчим доллар байхаар тооцлоо.

-МАН дотроо хагаралтай байгаа юм уу. Зарим гишүүд нь бие дааж нэр дэвшихээ илэрхийлээд байна?

-МАН дотор ямар ч хагарал байхгүй. Гишүүд бие дааж нэр дэвшээгүй. Нэр дэвшигчид 15-ны дотор тодорно.

-МАН нэр дэвшигчдээсээ судалгааны зардал гэж 25-50 сая төгрөг авсан гэх мэдээлэл гарсаар байна?

-МАН гишүүдээсээ ямар ч мөнгө төгрөг татаагүй. Зарим гишүүн судалгааны байгууллагад өөрсдөө мөнгөө төлөөд судалгаа хийлгэж байгаа юм билээ. Зарим нь намтайгаа хамтраад ч хийж байгаа юм байна. Түүнээс биш намаас албан ёсоор мөнгө татсан асуудал байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-04 13:10

Хол очиж мөөрцгөө. Муусайн хулгайчууд

Болд
Болд
2020-05-04 13:15

Тэгдэрийн мөнгөөр баяжсан Бямбацогт охл очиж ХУЦ.

ЦОГОО
ЦОГОО
2020-05-04 13:35

Одоо хэдэн % байгаа юум бол.мэдэж л % ж байгаа байхдаа. МИНГУУЖИН МАН

Зочин
Зочин
2020-05-04 15:50

Сонгогдчихвол өөрсдөө "идэх" болохоор ард түмэнд өгөх юм олдох уу, та нарт? Худлаа гэдгийг чинь мэдэж байна ш дээ. Худлаа битгий ярь л даа. Өнгөрсөн хэдэн жил ЮУ хийснээ мэдэж байгаа биз дээ?? Хөрөнгөө л зузааатгасан ш дээ

зочин
зочин
2020-05-04 15:52

Ёстой хуцаач муу луйварчин Хүнд бас нэг ичих булчирхай цадах ходоод бдаг Энэ хулгайчийн нүгэл нь нүдээрээ гоожих өдөр ирэх ойрхондоо Улаан хорчин

зочин
зочин
2020-05-04 15:55

Хулгайч даргыг есөн сүвээринь гоожуулдаг эрхийг ард түмэнд өгмөөр байна

sugar
sugar
2020-05-04 20:40

Tanii hussan mungu dahiad husah ermelzlel chin bidnii yduurliig buuruullaa yu? Haluurch bgaa Bol Nymhuu emchid uzuuleed avaarai!

Холбоотой мэдээ

Back to top button