ХУУЛЬ

АН-аас нэр дэвшихээр 100 саяа өгсөн горилогчдыг АТГ-аас шалгаж эхэлжээ

АН-аас нэр дэвшин горилогчдоосоо 100 сая төгрөгийг дэнчин авахаа зарласан. Өөрөөр хэлбэл, тэд 100 сая төгрөгийн дэнчин тавьж, нэр дэвших эрхээ намаасаа авна.

Тэгвэл АТГ-аас АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгсөн горилогчид болон тус намын удирдлагуудыг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, АТГ-аас АН-аас нэр дэвших хүсэлтэй хүн бүрээс ямар учраас 100 сая төгрөг хурааж байгаа болон уг мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ талаар албаны АТГ-аас тодруулахад, АН-д 100 сая төгрөгөө өгсөн хүмүүсийг шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. МАН болиоч дээ. Өөрсдөө төсвийн мөнгөнөөс сонгуулийн сурт####чилгаа хийж байж юундаа ингэж байдаг юм бэ. Та нар л монголын төрд суух ёстой юмуу. Улсаа хөгжүүлж, иргэдээ баяжуулсан бол бас яахав насаараа суусан ч. Өөрсдийн гишүүдээ шүүгээч.

    1. атг МАН-д ямар хамаа байна. Бүгдийг ш####гаж байгаа. Эрх нь байна. Чамайг бас ш####гах хэрэгтэй.

  2. энэ чинь харин зөв шүү жирийн ардын хүүхдүүд нэр дэвшээд бор зүрхээрээ гараад ирдэг болох хэрэгтэй болохоос өнгө мөнгө ярьсан хэсэг бүлэг нөхдүүд хэдий болтол г####зуурах вэ дээ

  3. Баячуул нь нэр дэвшээд байсан юм хохь нь жирийн муу иргэн хэзээч нэр дэвшиж чадахгүй юм байна лээ……

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button