Нийгмийн

АТГ: “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийсэн

АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбоотойгоор Ц.Баатарсайханы өрөөнд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. Нэгжлэгээр ноцтой олон баримт гарч ирсэн гэх мэдээллийг хэвлэлүүд онцолжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нартай холбоотой хэргийг шалгаж байгаа. ЭМДЕГын дарга асан Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон байдаг. Тэгвэл дээрх хэрэгт ХААН банк холбоотой хэмээн үзэж, АТГ-аас нэр бүхий хүмүүсийг өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн байна.

Тэдний нэг болох “ХААН” банкны гүйцэтгэх захирлууд болон тус банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болох “Таванбогд” группийн Ерөнхийлөгчийн Ц.Баатарсайханыг шалгаж эхэлжээ.

Түүнийг бусадтай хамтран 20 гаруй тэрбум төгрөгийг тус банкны дансанд байршуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа тухай хэвлэлүүд онцолсон аж.

Түүний өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн эсэх талаар АТГ-аас тодруулахад, “Нэгжлэг хийсэн нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоригт
Зоригт
2020-05-04 15:53

Идэж ууж ханахгүйн ээ ард түмны хөлс хүч шүү... Хариуцлага хүлээлэг

Zочин
Zочин
2020-05-04 16:36

Teneguudee naad nuhur chin olon amitaniig tejeej baigaaa.hulgaichuud ..

Zочин
Zочин
2020-05-04 16:38

Uursduu yu ch hiihgui a jillaj hudulmurlusun negiiigee ad uzne

Saraa
Saraa
2020-05-04 16:51

Idej uuj hanadaggui novshnuud

Зочин
Зочин
2020-05-04 18:30

ОЛИГТОЙХОН ШАЛГААД ТҮРГЭН ШИЙДЭЭРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button