УЛС ТӨР

ГХЯ-ны ТНБД-аар О.Энхцэцэгийг томилжээ

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Элчин сайд О.Энхцэцэг томилогдон, ажлаа хүлээн авчээ.

Элчин сайд О.Энхцэцэгийн хувьд 2018 оны есдүгээр сард Монгол Улсаас Швед улсад суух Элчин сайдаар томилогдон явсан боловч, ар гэрийн шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өгч, эх орондоо буцан ирж байсан билээ.

Түүний талаар гэр бүлийн гишүүд болон үйлчлэгчийнхээ тус улсад оршин суух эрхийг хүсэхдээ жуулчны визээр суурьшуулсан нь тухайн улсын хууль, дипломат ёсыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс Швед улс түүнийг гэр бүлийнхээ хамтаар яаралтай явахыг шаардсан гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-04 21:44

зөв үү дээ. өөр хүн байхгүй юу.

Холбоотой мэдээ

Back to top button