НИЙГЭМ

"С.Жавхлан “Хонхны дуу”-г дуулахдаа биднээс зөвшөөрөл авах ёстой байсан”

Уржигдар /2020.05.02/ нэгэн иргэн фэсбүүк хуудастаа Хонхны Дууг УИХ-ын гишүүн С.Жавхлан зөвшөөрөлгүй дуулсан талаар пост оруулсан юм.

Тэрбээр фейсбүүк хуудастаа " Хонхны дуу бол нийтийн өмч биш. Өв залгамжлалаар дүү бид 2 албан ёсны өмчлөгчид болсон. Жавхлан дуулж, зөвшөөрөл аваагүй, бидэнтэй холбогдоочгүй. Нэгдэх өдөр Оюуны өмчийн газар очихдоо УИХ-ын гишүүн Оюуны өмчийн хулгай хийснийг нь мэдэгдье. Ийм хүмүүстээ ямар арга хэмжээ авдагийг нь асууж, ажлаа хэр хийдэгийг нь харая. Надад их томорцгоогоод байсан...(өөрөө уран бүтээлч, дээрээс нь УИХ-ын гишүүн хүн хүртэл ийм этикгүй байх ямар ёс зүйгүй юм бэ?)” гэж бичсэн.

Энэ талаар түүнээс тодруулахад:
-Аавын минь зохиосон, дуулсан дуунуудыг уран бүтээлчид коверлож дуулж, олны хүртээл тэр дундаа залууст хүргээд явж байвал Цогтсайханы гэр бүл баярлана. С.Цогтсайханы бүтээлийг мөнхрүүлэх, олонд түгээх зорилгоор үүсгэн байгуулагдаж буй Сангийн маань ч үйл ажиллагааны нэг чиглэл нь дуунуудыг түгээх, олонд хүргэх байх болно. Бидэнтэй хамтран ажиллах уран бүтээлчдэд бүх зүйл нээлттэй. Бид баяртайгаар хамтран ажиллахад бэлэн байна.
Нөгөө талаар сангийн үйл ажиллагааныхаа хүрээнд бас хууль бус үйлдэл, оюуны хулгайтай тэмцэх болно.

Надтай болон гэр бүлтэй маань олон уран бүтээлчид холбогдож зөвшөөрөл авдаг. Гадуур коверлогдоод байгаа аавын минь дуунуудын 90% нь биднээс зөвшөөрөл авсан байдаг юм шүү (харамсалтай нь зөвшөөрөл аваагүй 10%-д Жавхлан, Хишигдалай гэх мэт дуучид багтаж байна). Би энэ уран бүтээлчдээс нэг төгрөг ч авдаггүй. Харин ч эсрэгээрээ зарим хамтлаг дуучид дууг нь дуулаад клип хийлгэе гэхэд нь Цогтсайханы гэр бүл санхүүжилтийг нь шийдэж өгч байсан.
Монголын алдарт дуучин Жавхлан аавын минь зохиож, дуулсан Хонхны дууг дуулсанд баярлаж байна. Гэвч бидний түүнээс хүссэн ганц зүйл бол зарчим, ёс зүй, этик - зөвшөөрөл авах байлаа.

Жавхлан өөрөө уран бүтээлч хүн, оюуны өмч гэж юу байдаг талаар маш сайн ойлголттойгоос гадна, бүхэл бүтэн Монгол Улсын хууль батлах дээд байгууллагын гишүүн, УИХ-ын гишүүн хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргасанд харамсаж, эмзэглэж байна. Зарчмын асуудал хөндсөн болохоос шүүхдэлцээд өгье, мөнгө нэхэмжлээд өгье гэдэг зүйл огт яриагүй ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-04 16:23

Энэ муу янгинасан чихэнд чийртэй дуугаар яах юм.
Ардчил�##�ын анхны хэдэн дээрэмчинг санагдуулсан муухай дуу!

Kkk
Kkk
2020-05-04 17:19

Erliizuudiin duugaa yun ch uneldeg yum. Kkk

Зочин
Зочин
2020-05-04 18:21

элбэгдорж ш�##�дан байсаар байгаагаа мэдхгүй л байх юм. хэлэх хүн байна уу

зочин
зочин
2020-05-04 18:23

ЮУН СҮРТЭЙ ЮМ.ӨДИЙ ЗЭРГИЙН ҮГ АЯТАЙ ДУУГ МОНГОЛД ХЭН Ч ЗОХИОЧИХНО. ХАРИН ЖАВХЛАН ДУУЛСАНД БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД Ч МОНГОЛД АРДЧИЛЛЫН АЛТАН ХАРААЦАЙ ГЭХ ХҮН БАЙХГҮЙ БҮГД ЛУЙВАРЧИН ГУУД БОЛСОН

Зочин
Зочин
2020-05-04 18:26

ХЭН Ч ТООЖ ДУУЛААГҮЙ БАЙХАД НЬ ДУУЛСАН ЮМ БИШ ҮҮ

Зочин
Зочин
2020-05-04 21:25

Yagaad hulgai hiisen gej Mini zohiol mini buteel gej umchluugui l bol hen ch duulj blno bzde Odo tgd jiriin irged ene duug duulahdaa ch bas zuvshuurul avch duulah bolj bnu

Зочин
Зочин
2020-05-04 23:57
Reply to  Зочин

Оюуны өмч гэж байдаг юм. Өв з�##�гамжилдаг эд.

Зочин
Зочин
2020-05-05 05:54
Reply to  Зочин

Дууны үг аяыг өөрчлөн ашигласан бол хуулийн хариуцлага тооцдог.

уншигч
уншигч
2020-05-04 21:36

Юугаа донгосоод байгаа юм . Наад дууг чинь хөдөө хэн нэгэн эсвэл би аялах дуулах юм бол чамаас зөвшөөрөл авах хэргүү. Чи наад дуугаа монголын урын сангаас хасуулчих тэгээд наад дууг чинь мартая

Зочин
Зочин
2020-05-04 23:59

Юу ч мэдэхгүй харанхуй улс хар энергиэ бүү цац. Хоногийн хоолоо аялуулахаа бод.

Зочин
Зочин
2020-05-05 05:50

Мөнгөний дуу болсон уу.анх цуглаан хийхэд бүгдээрээ үнэгүй дуудаж байлаа.одоо би цуглаан жагса�##� хийхэд та нар мөнгө төлөх ёстой юу.

Зочин
Зочин
2020-05-05 14:24

Уйтгартай бөгөөд ур дүй муутай дуу

Сэлэнгэ
Сэлэнгэ
2020-05-06 07:42

Хуулийг сахих ёстой гэдгийг УИХ-н гишүүн нь гишгэчиж байхад.... наагуур нь энэ харнахуй массууд ингэж орилолдох нь аргагүй лдээ. Оюуны өмчийн тухай хууль гэж ... уг нь бии.

Зочин
Зочин
2020-05-06 14:07

Энэ дууг хүн нээх дуулдаггүй .харин жавхлан сая дууллаа. Хэл ам хийж хэрэггүй дээ муу аавынхаа ясыг өндөлзүүлээд яахым дээ

Холбоотой мэдээ

Back to top button