Нийгмийн
АТГ: Эрүүгийн 22 хэргийг шүүхэд ШИЛЖҮҮЛЛЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 57 гомдол мэдээллийг шалгав.
Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 47 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 546 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 22 хэргийг шүүхэд шилжүүлэх, 31 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 491 хэрэг шалгагдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: АТГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.