Ц.Элбэгдоржийн гэрийн хорио БААСАН гарагт дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдсан.
УОК-ын шийдвэрийн дагуу Ц.Элбэгдорж 21 хоног тусгаарлагдаж дөрөвдүгээр сарын 24-нд зочид буудлаас гарсан билээ. Тэрээр үргэлжлүүлээд гэртээ 14 хоног халдвар хамгааллын дэглэм сахиж буй. Эл гэрийн хорионы 14 хоногийн хугацаа энэ баасан гарагт дуусах ажээ.
Гэрийн хорио дараа Ц.Элбэгдоржийг АТГ-ын байцаагчид шалгаж эхэлнэ гэсэн мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрч байна. Улмаар гэрийн хорио дууссаны дараа “АТГ-аас баривчлах бэлтгэл ажиллагаагаа хангагдсан” гэх шуум ч тархаад байна.
Энэ талаар бид АТГ-аас тодруулахад “Ц.Элбэгдоржийн гэрийн хорио дуусаагүй. Тэгээд ч баривчлах бэлтгэл ажил хийгдсэн зүйл байхгүй” гэсэн юм.
Түүнд хэд хэдэн хэргээр эрүүгийн хэрэг нээсэн тухай яригдсаар байгаа юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш�##�гах ш�##�гуулах нь хуулиар иргэн хүнд олгогдсон эрх үүрэг,юмны сургаар тэх нь ингэх нь гэж сүржигнэхээ болимоор юм,ш�##�гав�##� ш�##�гана л биздээ.
Айн айтугай гэсээр хөл хорионоос өөр хориоруу явах нь дээ экс.
Gertee gytlaa gyalalztal toslood zangiagaa beldeed bj bga er hun helsendee shuu de!Ali zereg shandastai nohor ve gedgiig mongoliin ard tumen haraj bn.