НИЙГЭМ
Д.Нямхүү: Франкфуртээс ирсэн иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрчээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дарханы салбар лабораторид 44 шинжилгээ хийлээ. Үүнээс хоёр сэжигтэй тохиолдол. Өмнөговь аймагт тусгаарласан сэжигтэй тохиолдлоос халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарласан сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээнээс халдвар илэрлээ.
Тухайн иргэн тавдугаар сарын 3-нд Франкпурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 42 дахь тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 13 нь эдгэрсэн” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.