Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар нэмэгдээгүй байна
Өнөөдөр /2020.05.10/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
“ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймаг дахь нэг салбар лабораториудад нийт 397 хүний сорьцыг шинжилсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, тандалтын зорилгоор цуглуулсан тав, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 49, ажиглах байруудад тусгаарлагдаж буй 282, Өмнөговь аймагт тусгаарлагдаж буй долоо, Дорноговь аймагт тусгаарлагдаж буй 18 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Дээрх хүмүүст дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид багтсан. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ ч багтсан.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн хяналт, эмчилгээ, ажиглалтын дор байна” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.