НийгмийнЭРҮҮЛ МЭНД

Эмийн сангийн гадна тогонд цохиулж нас барсан хүүгийн хэрэг шийдэгджээ

Эмийн сангийн гаднах талбайд тогтой утас шатны бариуланд хүрч, улмаар бариулаас барьсан 10 настай хүү тогонд цохиулан харамсалтайгаар нас барсан билээ. Тэгвэл эл хэргийн шүүх хурал олон удаа хойшлогдсоны эцэст өнгөрсөн долоо хоногт болж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс эмийн санг түрээслэгч Г.Ганпүрэвт 15 сарын хорих ял оноосон бол тухайн барилгын эзэн гэх Дэлгэр тур ХХК-ний С.Энхжаргалд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Шүүхээс хариуцагч талыг бага насны хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, хөдөлмөр аюулгүй байдлыг мэдсээр байж дагаж мөрдөөгүй гэх хэргээр ял оноосон байна. Түүнчлэн талийгаач хүүгийн оршуулгын зардалд 50 сая төгрөгийг хувааж төлөх шийдвэрийг гаргажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай

50 саяаар үнэлэгдэх хүүгийн амь.. Тэр хүү ирээдүйд ямар явж эх орондоо маш их хэрэгтэй хүн болох байсан. Аав ээжийн амьд капитал хөрөнгө байсан шүүдээ.

Бодол илгээгч.
Бодол илгээгч.

Хэрэг шийдэгдсэн нь сайн л юм. Гэвч энэ мэт харамсалтай тохиолдолд оноосон шийтгэл бусдад сэрэмж, сануулга болох нь юу л бол.

Zochin
Zochin

Ihenh ulsuudad 10s doosh nasnii huuhed etseg ehiin hynaltgui togloj boldogui mongold odoo tiim huulitai bolnoor yum .

Зочин
Зочин

50сая төгрөгийн үнэтэй хүүгийн амь ара2.

Холбоотой мэдээ

Back to top button