НИЙГЭМ
БИЧЛЭГ: Богд ууланд 10 буга нутагшуулав

Хустайн байгалийн цогцолборт газраас дархан цаазат Богд уул руу 10 халиун бугыг шилжүүлэн, энэ сарын 11-нд нутагшуулжээ. Ингэснээр Нутгийн бугын популяцийг нутагшуулах, тоо толгой, генетикийг олон янз байдлаар баяжуулах ажлыг эхлүүлж байгаа гэнэ.
Хустайн байгалийн цогцолборт газар, Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, хамгаалалтын захиргаа болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эмч нар хамтран зохион байгуулжээ. Бугыг тээвэрлэхдээ зориулалтын нойрсуулагчаар унтуулан уулнаас барьж, сорьц, дээж аван, чихний тэмдэг зүүгээд тавьсан юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сайхан хэрэг вэ. Овоо доо. Болж байна шдээ.
сайхан мэдээ вэ, өсч олон болох болтугай