Энэтхэгийг зорьсон тусгай үүргийн онгоц эх орондоо ГАЗАРДЛАА

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрсөн юм.
Тус онгоц өнөөдөр /2020.05.19/ өглөө 08.00 цаг эх орондоо газардаад байна. Эл нислэгээр 158 иргэн эх орондоо ирээд байгаа юм.
МИАТ компани Энэтхэг Улс руу шууд нислэг хийдэггүй. Тиймээс хамгийн боломжтойгоор Дели хот руу нислэг үйлдсэн. Ламхай нарын сурдаг газар нь Дели хотоос 2000 гаруй км зайтай. Тэндээс ламхай нарыг Дели рүү тээвэрлэх явцад эрсдэл үүсэхээс сэргийлсэн гэх тайлбарыг МХЕГ-аас өгч байна.
Сэжигтэй байж болзошгүй хүмүүсийг онгоцны хойд хаалгаар буулган, тусгайлан бэлдсэн асарт шинжилгээ авчээ. Дараа нь иргэдийг автобусаар ажиглалтын байр луу зөөвөрлөн хүргэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.