ОУВС-гаас 99 сая ам.долларын санхүүжилт олгох хэлэлцээр ИРЭХ САРД шийдэгдэнэ

ОУВС-ийн хөтөлбөр тавдугаар сарын 23-нд дуусгавар болж байгаа билээ. Тус санхүүжилтийн хөтөлбөр дууссанаар манай улс тун хүндхэн нөхцөл байдал орох асуудал тулгараад байсан юм.
Улмаар ОУВС-ийн түргэвчилсэн санхүүжилтэд хамрагдахаар хөөцөлдөж, ярилцаж эхэлсэн байдаг. Тэгвэл энэ хэлэлцээр амжилттай болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.
Тодруулбал, Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт авах болон бусад орнуудтай хамтран ажиллах талаар ОУВС-тай хийсэн яриа хэлэлцээрийг амжилттай хийсэн байна.
ОУВС-гийн захирлуудын зөвлөл ирэх зургадугаар сарын эхээр эцэслэн шийдвэрлэснээр энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох аж.
Энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар Сангийн яамны төлөөлөл Жеофф Готтлиб тэргүүтэй ОУВС-гийн ажлын хэсэгтэй өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.