НИЙГЭМ

ЭМЯ: Коронавирус хүний өтгөнд маш өндөр хувиар агуулагдаж байна

Өнөөдөр /2020.05.27/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр тус яамны Тандалт, судалгааны албаны дарга Д.Нарангэрэл“Коронавирус нь шүлсээр дамжин халддаг тул тамхийг дамжуулж татах нь асар эрсдэлтэй гэдгийг сануулъя. Мөн хамгийн бага хохирол амссан ХБНГУ-ын туршлага бол хүн хоорондын зайг ягштал баримталсан явдал. Тэд гэр бүлийн хүрээнд ч зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрхэмлэсэн. Мөн эрдэмтдийн үзэж буйгаар хүний өтгөнд коронавирус маш өндөр таньцтай байна. Иймт өтгөн, ам мөрийн замаар вирус халдах эрсдэл өндөр байгаа гэсэн үг” гэлээ.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсад коронавирусийн долоон шинэ тохиолдол нэмэгдэж, зургаан хүн эдгэрч гарсан талаар мэдээлсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button