ДЭЛХИЙ
COVID-19: Таван өдрийн дотор хагас сая хүн халдвар авлаа

Дэлхий даяар нэг өдрийн дотор коронавируст халдварын 108'767 шинэ тохиолдол илэрчээ. Ингэснээр тавдугаар сарын 27-ноос хойш дэлхий даяар таван өдрийн дотор хагас сая хүн нэмж халдвар аваад байна.
Мөн дэлхийд нэг өдөрт 3191 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 373'967 болоод буй аж. Одоогоор нийт 6.2 сая хүн халдвар авснаас 2.8 сая нь эдгэрээд байна.
Халдварын шинэ тохиолдол ихээр илэрсэн улсуудад:
- АНУ - 20'350 /Нийт 1’837’170/
- Бразил – 16'409 /Нийт 514'849/
- ОХУ – 9268 /Нийт 405'843/
- Перу - 8805 /Нийт 161'479/
- Энэтхэг – 8782 /Нийт 190'609/















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.