НИЙГЭМУЛС ТӨР

ЗГ: Найрамдал-2 зусланг ‪Хөвсгөл далайн цогцолбор газарт байгуулна

Өнөөдрийн /2020.06.01/ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хүүхдийн Найрамдал-2 зусланг байгуулах тогтоолыг баталлаа.‬

‪Тодруулбал, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгасан ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button