ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Ажиглалтын байранд 1.856 хүн байна

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.06.01/ ээлжит мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19 халдвар дэлхийн 216 улс, оронд бүртгэгдсэн бөгөөд 6 сая 259 мянган хүн өвчилж, 371 мянган хүн өвчний улмаас нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 128 мянган хүн шинээр халдвар авчээ.

Манай улсад өчигдөр дөрвөн хүн шинээр ажиглалтад орсон бол 39 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар нийт 1,856 хүн ажиглалтын байранд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 156 дуудлага ирж, иргэдээс коронавирусийн урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button