ДЭЛХИЙ

Коронавирусийн халдвар авагсдын тоо ДОЛООН САЯД хүрлээ

Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий дахинд COVID-19-өөр 126 мянган хүн өвчилж 4177 хүн нас барсан байна. Түүнчлэн одоогийн байдлаар 7 сая орчим хүн халдвар авч, 401,623 хүн нас бараад байна. АНУ, Бразил, ОХУ, Испани, Их Британи, Энэтхэг, Итали, Перу ХБНГУ зэрэг улсуудад коронавирусийн халдварын тархалт их буй.

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -19

  1. Чикаго хотын Нордвестерн их сургуулийн судалгаагаар коронавируст халдвараар өвдсөн 16 эхийн ихсэнд тромб (цусан бүлэн) үүссэнийг илрүүлжээ. Иймд судлаачид КОВИД-19-тэй эмэгтэйн жирэмсний хяналтыг сайжруулахыг зөвлөжээ.
  2. Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар залуу хүмүүст коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай, элэг уушгиний эсийн гэмтэл бага байгааг тогтоожээ.
  3. Америк болон Канадын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн коронавируст халдвартай 48 хүүхдийн (4-16 насны) 83% хавсарсан буюу архаг хууч өвчтэй, 38% амьсгалын аппаратад, 23% нь 2 ба түүнээс олон эрхтний дутагдалд оржээ. Харин тэдний эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хугацаа 3-9 хоног байжээ. Хүүхэд хавсарсан өвчтэй байх нь коронавируст халдварын үед анхаарах чухал хүчин зүйл гэж судлаачид үзжээ.
  4. Италийн Бергамо хотын эмч нар коронавируст халдвартай хүүхдүүдийн дундах Кавасаки төст өвчнийг өмнө нь энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдтэй харьцуулжээ. Ингэхэд коронавируст халдвар авсан кавасаки төст өвчтэй хүүхдүүдэд зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл болон зүрхний булчингийн эмгэг, залгиур эсийн (макрофаг) идэвхжлийн хам шинж өндөр хувьтай бүртгэгджээ. Энэ нь судасны бүлэн болон үрэвслийн шинж тэмдэг давамгайлж байгаагийн илрэл гэжээ.
  5. ОХУ-д коронавируст халдварын эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортлохоор төлөвлөж байгаа талаар тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн К.Дмитриев мэдээлэв. Уг эм томуугийн хүндрэлийн үед хэрэглэгдэж байсан “Фавипиравир” эмэнд суурилсан бөгөөд 3-р шатны клиник туршилтаар гаж нөлөө илрээгүй тул аюулгүй хэмээн үзжээ.
  6. Харвардын Анагаах ухааны сургуулийн Дерматологийн тэнхимийн судалгааны баг Ковид-19-өөр хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучуудад хөл, гарын хурууны хэсгээр арьсны эмгэг (COVID Toes) илэрч буй талаарх судалгааны дүнг нийтэлжээ. Судалгаанд хамруулсан 505 өвчтнөөс 63 хувьд нь /17-38 нас/ арьсны эмгэг 14 хоногийн турш илэрсэн байна. Иймд судалгааны баг залуучуудад хандан гар болон хөлний арьсаа ажиглан, өнгө нь хөхөрч хувирах, арьсны эмгэгийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, Ковид-19-ийн шинжилгээ өгөхийг зөвлөжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button