ДЭЛХИЙ
Дональд Трампын хүү Монголд аялахдаа улсын мөнгөнөөс 75 мянган ам.доллар зарцуулжээ

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жр. Монгол улсад зочлон ирж, Алтайн ууланд аргаль агнаж байсан билээ.
Тус аялалын үеэр тэрбээр хувийн хамгаалалтдаа зориулж Америкийн татвар төлөгчдийн мөнгөнөөс 75.000 орчим ам.доллар зарцуулсан нь ил болжээ. Вашингтонд төвтэй “Citizens for Responsibility and Ethics” ашгийн бус байгууллага залуу Трампын найман өдрийн аялалд Төрийн Тусгай Хамгаалалтын алба нийт 76,859 ам.долларын зардал гаргасныг нотлох бичиг баримт олсноо өчигдөр /2020.06.09: нийтэд дэлгэсэн байна.
Хамгаалалтын зардлаас бусад бүх зардлаа ерөнхийлөгчийн хүү хувиасаа төлсөн гэж Трамп Жр-ийн төлөөлөгч тайлбарлажээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: cnn.com











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.