НИЙГЭМ
Өчигдөр буусан тусгай үүргийн онгоцноос гурван сэжигтэй тохиолдол илэрчээ

Өнөөдөр /2020.06.11/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн дотор Монгол Улсад халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Харин өчигдөр орой газардсан “Нурсултан-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 175 хүн ирснээс гурвыг нь сэжигтэй тохиолдолд тооцон ХӨСҮТ-д тусгаарласан байна. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Харин үлдсэн хүмүүсийг нь ажиглах байруудад тусгаарлаад буй бөгөөд тэдний шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.