НИЙГЭМ
УОК: Энэ сард нийт есөн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2300 иргэнээ татна

Өнөөдөр /2020.06.11/ УОК-ын 23 дахь удаагийн хуралдаан боллоо.
Үүгээр энэ зургаадугаар сард үйлдэх бүх тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг баталжээ. Одоогийн байдлаар энэ сар гарснаар гурван нислэг үйлдсэн. Хамгийн сүүлд өнөө өглөө Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц хөөрөөд буй.
Тэгвэл УОК-оос зургаадугаар сард нийт есөн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2300 иргэнээ татах төлөвлөгөө гаргасан байна. Есөн нислэгийн гурав нь үйлдэгдсэн тул үлдсэн зургаан нислэгийн хуваарийг олон нийтэд танилцууллаа.
Үүнд:
- Маргааш Энэтхэг улсад буй ламхай нарыг татан авчирна
- Зургаадугаар сарын 17-нд Сөүл рүү онгоц нисгэж, тус хотод транзит нислэгээр ирсэн монгол иргэдийг татан авчирна
- Зургаадугаар сарын 18-нд Сөүл рүү онгоц нисгэж, тус хотод транзит нислэгээр ирээгүй, урьд нь оршин сууж байсан монгол иргэдээ татан авчирна
- Зургаадугаар сарын 19-нд Франкфурт руу онгоц нисгэж, Европын орнуудад суугаа монгол иргэдээ татан авчирна
- Зургаадугаар сарын 21-нд АНУ-руу хандив тусламж хүргэх, тэнд суугаа монгол иргэдээ татан авчрах нислэг үйлдэнэ
- Сүүлд нь, зургаадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх ажлыг судалж байна.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.