НИЙГЭМ

Ө.Энхтүвшин: Халдварыг дотооддоо алдаагүй тул Үндэсний их баяр наадмаа хийнэ

Өнөөдрийн /2020.06.11/ УОК-ын хуралдааны дараа тус комиссын дарга Ө.Энхтүвшин энэ жил Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, эсэх тухай асуудал дээ дараах тайлбарыг өглөө.

“Үндэсний их баяр наадмыг хийх эсэх талаар нэлээд яригдаж байна. Хүмүүс янз, янзын л байр суурьтай байна. Өнгөрсөн 99 жилийн түүхэнд Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй өнжиж байсан удаа үгүй. Халхын голын байлдаан, Эх орны дайн болж байхад ч Үндэсний баяр наадмаа хийж л байсан юм билээ. Бид нэгэнт дотооддоо халдварыг алдаагүй байгаа, мөн УИХ-ын сонгуулиа зохион байгуулж байгаа юм чинь Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн явуулах нь зөв байх. Гэхдээ өмнөх шигээ олон нийтийг хамрахгүй, техник технологийн дэвшлийг ашиглан цомхон байдлаар хийх тухай хэлэлцэж байна” гэв.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХАМАГ МОНГОЛ
ХАМАГ МОНГОЛ

НААДАМАА ЗОХИХ ХҮРЭЭНД ХИЙХ ТӨР ЗХСГИЙН БОДЛОГЫГ ХҮН НАМЫН ЗАЛУУС ДЭМЖИН АЖИЛЛАХ БОЛНО

БОДЛЫН ХУЛГАЙЧ
БОДЛЫН ХУЛГАЙЧ

БОЛОХГҮЙ ДЭЭ ТЭНЭГТЭХ ЮМАА ХАРИУЦЛАГЫГ ЭНХТҮВШИН ХҮЛЭЭХ ЮМ УУ. ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС ХАМААГҮЙ ЮУ

Зочин
Зочин

Эхлээд допингоо шийдээрэй!

Холбоотой мэдээ

Back to top button