“Энэтхэгээс ирсэн 259 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй”

Өнөөдөр ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:
“Өчигдөр нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Эдгээрийг задалж хэлбэл ХӨСҮТ-т тусгаарлагдаж байсан найм, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан, Энэтхэгээс ирсэн иргэд болон үйлчлэгч ажилчин нарын 259, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолооч нарын шинжилгээ юм.
Мөн өнөөдөр гурван оюутан эдгэрч, ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалт, хяналтад шилжиж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 99 хүн эмчлүүлж буйгаас 88 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр биеийн байдалтай байна.
Тандалт, судалгаа, шинжилгээний ажил хэвийн үргэлжилж байна” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.