COVID-19: Халдвар авсан хүний тоо 8 саяд хүрлээ

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 118,440 шинэ тохиолдол, 3,140 нас баралт тус тус бүртгэгдсэн байна. Өнөөдөр /2020.06.15/-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 7,978,964 болж, нас барагсдын тоо 435,058-д хүрчээ.
Эдгэрсэн хүний тоо 4,096,092 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,447,814 болж, 54,124 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 5409 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 280050 болсон бол 119 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 6948-д хүрчээ. АНУ-д нийт 2.1 сая хүн цар тахлаар өвчилснөөс 117,847 нь нас барж, сүүлийн 24 цагийн хугацаанд 18806 хүн халдварлаж, 320 хүн нас баржээ.
Энэтхэг улс халдвар авсан хүний тоогоор ОХУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдэж байна. Тус улсад нийт халдварын 333,008-д хүрч, 11382 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9520 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,382 шинэ тохиолдол бүртгэгдэж, 321 хүн нас баржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.