НИЙГЭМ

“Бидний цалин уул уурхайн салбарын дундаж цалингийн 50 хувьд ч хүрэхгүй байна”

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос тус үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Сувдгэрэл “Уул уурхайн дундаж цалин 2.6 сая байхад бидний цалин түүний 50 хувьд ч хүрэхгүй байна. Баялаг бүтээгчид баялагаас хүртэж чадахгүй, хөдөлмөрөө шударга үнэлүүлж чадахгүй байна. Өнөөдөр төрийн амчит компаниуд ашигтай ажиллаж, жил бүр үр дүнгийн шагнал болгож байхад манай компани сүүлийн 5 жил нэг ч удаа олгоогүй. Иймд бид QSC компанид найман зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул хуулийн хүрээнд тэмцлийн дараагийн арга хэмжээг зохион байгуулж байна.Төр засаг нь төрийн өмчөө хяналтад авч, баялаг бүтээгчиддээ баялаг хүртээж, шударга ёсыг тогтоох хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button