НИЙГЭМ
Б.Лхагвасүрэн: Айлын унтлагын өрөө шиг газар фитнесс танхим тохижуулах гэж байсан

Өнөөдөр /2021.03.09/ Сангийн яам, Монголбанктай хамтран эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-ний талаар мэдээлэл хийлээ. Бүр тодруулбал, 10 их наядын нэг салаа мөчир болох ажлын байрыг хамгаалах 2 их наядын зээл олгох үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Энэ үеэр сэтгүүлчид Монголбанкны захирал Б.Лхагвасүрэнгээс иж бүрэн фитнесс заал тохижуулах тендер зарласан байсан асуудлыг тодруулсан юм. Үүнд Б.Лхагвасүрэн:
“Айлын унтлагын өрөө шиг газар фитнесс тахим тохижуулах тендер зарласан. Үүнийгээ дараа нь цуцалсан. Цуцалсан талаараа нээлттэй мэдээлсэн” гэх тайлбар өглөө.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
300 саяын төхөөрөмж тавих ямар том унтлагын өрөө вэ
Цар тахал гээд эдийн засаг ямар байгааг мэдсээр байж ингэж сэтгэх хүн хамгийн чухал албан тушаалд байж чадахгүйгээ харуулж байна.
Монголчуудыг тэнэг гэж бодсон юм байх даа. Доромжлож ханахгүй юм даа.
Ямар том унтлагын өрөөтэй хүн бээ. Луйварын мөнгөөрөө том байшин авч дээ
Чи хэнийг мал гэж бодоов. Эздийгээ
Иргэдийг доромжлохоо зогсоо