СпортСПОРТ

Танилц: Сүүлийн 10 жилд хамгийн залуу начин болж, даага хөтөлсөн бөхчүүд

Монгол төрийн наадам үндсэндээ сар хүрэхгүй хугацааны дараа болох гэж байна. Зуны дэлгэр цагт эрийн гурван наадмаа хийж заншсан бид морь, бөх, харваачдаа харж баясдаг. Тэр тусмаа бөхийн барилдааны дээгүүр даваанууд ирэх жилийн наадам хүртэл олны аманд яригдаж, тухайн жилийн түрүү бөхийн нутгийн дууг олноороо дуулдаг бичигдээгүй хууль сүүлийн үед тогтоод байна. 

Улсын наадмын бөхийн барилдаанд тав давж улсын цолны босго алхсан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлал 1994 оноос эхтэй. Тухайн жил одоогийн Улсын аварга Д.Сумъяабазар 20 настай залуу бөх тав давж даага гардаж байв. Тэгвэл сүүлийн 10 жилд даага хөтөлсөн бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна. 

  • 2015 он - Аймгийн арслан Э.Даш 23 настай /Одоогийн Улсын харцага/
  • 2016 он - Аймгийн арслан Д.Анар 23 настай /Одоогийн Улсын заан/
  • 2017 он - Аймгийн арслан Б.Серик 23 настай /Одоогийн Улсын заан/ 
  • 2018 он -Аймгийн арслан Б.Даваа-Очир 24 настай /Одоогийн Улсын начин/ 
  • 2019 он - Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр 21 настай /Одоогийн Улсын арслан/ 
  • 2020 он -Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ 25 настай /Одоогийн Улсын харцага/ 
  • 2021 он- Цар тахалын жил 
  • 2022 он - Аймгийн заан Э.Батмагнай 22 настай /Одоогийн Улсын арслан/ 
  • 2023 он- Цэргийн арслан Л.Отгонбаатар 30 настай /Улсын начин/ 
  • 2024 он- Аймгийн арслан Г.Дармаажанцан 24 настай /Одоогийн Улсын начин/ 
  • 2025 он- Аймгийн арслан М.Бямбадорж 34 настай /Одоогийн Улсын начин/ тус тус хүртэж байжээ. 

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button