НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх Даваа гарагаас БЗД-гийн дараах байршлуудад халуун ус 14 хоног ус хязгаарлана

Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлээд буй. Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу зургаадугаар сарын 15-28-ны хооронд 14 хоногоор хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Зургаадугаар сарын 15-28-ны хооронд халуун ус хязгаарлах бүс, хороолол:

  1. Жаргалан хотхон
  2. Солонгос улсын ЭСЯам
  3. Нархан хотхон
  4. Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  5. Олимп хотхон
  6. Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим
  7. Нарантуул зах
  8. Дүнжингарав хороолол
  9. Маршал таун хороолол
  10. Ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид
  11. Их тэнгэр цогцолбор
  12. Сонжин гранд зочид буудал
  13. Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  14. АШУИС-н шинэ байр
  15. Амгалан орчмын хэрэглэгчид
  16. 15-р хорооллын ЦТП-15 салаа
  17. Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, УДДТ-15-с хангагддаг хэрэглэгчид

Энэ хуагцаанд ДХ-1236-ДХ-1240 хооронд 2Ф700мм голчтой 156 хос метр шугамыг шинэчлэн солих, ИЗ-1217 цэгт салааны 1Ф400мм хаалт, ДХ-1277 цэгт холбоосны 1Ф300мм таслах, ДХ-1463 цэгт салааны 1Ф300мм хаалт, ДХ-1238 цэгт салааны 1Ф250мм таслах, ИЗ-1217 цэгт тойруу 1Ф250мм таслах хаалтууд шинэчлэх, ДХ-1240 цэгт Ф700мм голчтой компенсатор шинэчлэх болон урсгал засварын ажил хийгдэнэ гэж "УБДС" ТӨХК-аас мэдээлэл өглөө.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн

Жил бүр сольж байх юм. Ядаж 2-3 жилийн ая даачих, чанартай материал, тоног төхөөрөмж байдаггүй юм уу. Эсвэл Хятадын муу юмыг өндөр үнээр авчирч, жил болгон сольсон нэр зүүж, дундаас нь өндөр ашиг олж, хулгай, цавчаа хийдэг байх. Үүнийг нягталдаг, шалгадаг иргэн, сэтгүүлч, төрийн байгууллага гэж алга уу. Хулгай, луйвар, авилгадаа идэгдэж, түүндээ уусан шингэсэн Монгол Улс яана даа!!!!

Эх оронч
Эх оронч

1-р хороололд 6-р сарын 1-нээс халуун ус тасдаад одоо хүртэл байхгүй байна. Энэ байдлаараа бүтэн зунжингаа халуун усгүй байх нь бололтой. Тэгээд мөнгөө бүтнээр нь авна даа.

Жаамаа
Жаамаа

Бусад улс орны хотууд ингэж засвар хийдэггүй тэр технологи авч болдоггүй юм уу

Иргэн
Иргэн

РАПИД хороолол 1сар гаруй Халуун ус хязгаарлаад одоо болтол засаж дуусдаггүй юмуу Ажлын хариуцлага байна уу??? Хүйтэн ч тасарч байна

Холбоотой мэдээ

Back to top button