Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин фронт дээрх санаачилгыг гартаа авсан тул холбоотнуудаасаа $20 тэрбумийн тусламж хүснэ

Украин дайны фронт дээрх санаачилгыг гартаа авч ахиц гаргах болсон. Тэгвэл энэхүү давуу талаа улам бататгахын тулд ирэх долоо хоногт болох уулзалтаар холбоотон орнуудаасаа 20 тэрбум ам.долларын нэмэлт цэргийн санхүүжилт хүснэ гэж Украины батлан хамгаалах салбарын эх сурвалж мэдэгджээ.

Тодруулбал энэхүү хүсэлтээ ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2026.06.18/ болох Рамштайны бүлгийн уулзалт дээр гаргах аж. Рамштайны бүлэг нь Киевийн санхүүжилт, цэргийн тусламжийг зохион байгуулдаг 50 гаруй орны эвсэл юм.

Украины батлан хамгаалахын эх сурвалж хэлэхдээ “Байлдааны талбарт ахиц гаргаж болох зургаагаас есөн сарын хугацаатай цонх нээгдээд байгаа. Энэ хүчин чармайлтад зориулсан санхүүжилтийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэжээ.

Тавдугаар сард ОХУ-ын зэвсэгт хүчин фронтын шугам дээр ахиц гаргах нь бараг зогссон. Тодруулбал ОХУ тавдугаар сард 82 км2 газар эзэлжээ. Харин дөрөвдүгээр сард 94 км2, гуравдугаар сард 25 км2 газар нутаг эзэлсэн юм.

Харьцуулахад өнгөрсөн оны мөн саруудад ОХУ 538 км2, 226 км2, 185 км2 газар нутаг эзэлжээ. Үүнээс харвал энэ жилийн үзүүлэлт өнгөрсөн оныхоос эрс ялгаатай байна. Харин Украин гуравдугаар сард 34 км2, дөрөвдүгээр сард 119 км2, тавдугаар сард 259 км2 газар нутаг эзэлжээ. ОХУ фронт дээр ахиц гаргах нь зогсонги байдалд орсон тул Украинд хүчтэй агаарын цохилт өгөх болсон юм.

Вашингтонд төвтэй Дайныг судлах хүрээлэн (ISW) мэдээлснээр сүүлийн долоо хоногуудад ОХУ Киев болон бусад хотууд руу агаарын цохилт эрчимтэй өгч буй нь тулааны талбарт гарч буй бүтэлгүйтэл болон Украинаас Орост өгч буй цохилтын нөлөөнөөс анхаарал сарниулах зорилготой аж.

Украинаас ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд дроноор өгч буй цохилтууд, Оросын зэвсэгт хүчний логистикт хохирол учирсан нь үүнд нөлөөлжээ. 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Оросын зэвсэгт хүчин байлдааны талбарт өдөр бүр урагшилсаар байгаа, ОХУ-ын эдийн засагт ямар нэгэн эрсдэл тулгараагүй гэсэн юм. Гэхдээ тэрбээр Украины цохилтууд хохирол учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

Украины батлан хамгаалахын эх сурвалж хэлэхдээ, 20 тэрбум ам.долларын зорилтод хүрэхийн тулд зарим холбоотон орнуудаас тусламж эсвэл зээл хэлбэрээр тус бүр хоёроос зургаан тэрбум ам.долларын хандив үзүүлэхийг хүсэх болно гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
49 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Санаачлагаийг гартаа авсан гэнэ үү. Мөн хуцваа. Хоёр талын мэдээлэлийг харж наад махан толгойгоогоор бодооч. Санаачлагыг гартаа авсан бол гуйлга гуйх уу.

Зочин
Зочин

Хаанаас наад мөрөөдлөө олж аваад бн? Киев, Харьков бөмбөгдүүлж байхад худлаа буудаад байх юм. Украйн гэдэг улс удахгүй оршин тогтнохоо болих гэж бн

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ккк
4 жилийн өмнө л ингээд ярьж байсан одоо ч хэвээрээ уйддаггүй юм уу

Зочин
Зочин

Дайн хурдан дуусаасай гэж л хүсэж байна

Дэл
Дэл

Украины өр зээл дайны дараа Оросоос авна гэдэг үлгэр тэгэхээр үлдсэн баялаг газар нутгаараа өр зээлээ төлөх боломжтой байна даа

тэнэг
тэнэг

Уйлах хүүхэдын хошного татвалзана гэдэг энэ дээ..Орост 7 хоногт хэчнээн км газараа алдваа

Зочин
Зочин
Reply to  тэнэг

Тусгаар улс руу дайрдаг буруу

Зочин
Зочин
Reply to  тэнэг

Тусгаар улс руу дайрдаг буруу

Иргэн
Иргэн

Манай сэтгүүлчдийн үгийг сонсох бараг хэрэггүй.Томчуудын өнөөдөр хэлсэнийг сонирхох нь илүү бодит байдаг.

Анти
Анти

Үнээн шааха юм Ороз бага багаар идэж гомо Европуудын кармааг хоослох л урт хугацааны стратегиар дайны байдалд 10 жилээр ч сунгаж ЭЗ -р нь европ-г сөхрүүлэх болно..

Зочин
Зочин

Зелинский ч украйныг өрөнд живүүлж дуусахгүйнээ.

Зочин
Зочин

20 тэрбум доллар гэдэг асар их мөнгө юм даа

Зочин
Зочин

Ukrainii tald nuhtsul baidal oorchlogdoj baigaa yum baina

Зочин
Зочин

Хоёр талын хохирол улам нэмэгдэх вий

Зочин
Зочин

Putin neg yum yarij bodit baidal oor baij magadgui

Монгол
Монгол

Хаха ямарч давуу тал олж аваагүй, Оросууд зогсолтгүй бага багаар урагшилсаар байна, нацист украйн Оросын шилжилт хөдөлгөөн хийж түр зогсолтыг өөрийн давуу тал гэж баруунд итгүүлж мөнгө саах арга. Манай медиа нар хэдэн цаасны төлөө юуч хамаагүй шаах юмаа.

зочин
зочин

Цэрэг арми байлдааны тухай ямар ч мэдлэггүй бж барууны суртал ухуулгыг орчуулж ард түмний толгой битгий эргүүлж бай. Украйны арми өдрөөс өдөрт ухарсаар , стратегийн санаачлагаа ор тас алдчихаад бга шүү

Зочин
Зочин

Орос бас чадал хүчтэй улс юм аа. 50 улстай зэрэг байлдаад цустай нь хольж бна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чам шиг тэнэг л тэгж ойлгоно доо

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Чам шиг хүний ярьсныг ойлгохгүй ээ.

Зочин
Зочин

Ramsteinii uulzaltaas yamar shiidver garah bol

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гомо шийдвэр гардаг юм ккк

Зочин
Зочин

Delhiin uls ornuud urgeljlen tuslah uu

Зочин
Зочин

Dainii ur dun zuvhun gazar nutgaar hemjigdehgui

Зочин
Зочин

Эдийн засагт нь ч бас их дарамт болж байгаа байх

Зочин
Зочин

Logistikiin dogoldol dainii yavtsad ih nuluutei

Зочин
Зочин

Украйны удирдагч агуу хүн дээ тусгаар тогтнолын төлөө үхэн хатан тэмцэж байна. Монголын улс төрч дарга газар нутагаа ургаш нь зараад өдрөөс өдөрт алга болж байна

Зочин
Зочин

Ялагдаж байхад ямар юмных нь давуу тал байх вэ дээ. Хэдэн дрон нисгэснээр ямарч асуудал шийдэгдэхгүй. Харин ч газар дээрээ газар нутгаа алдсаар л.

Ганаа
Ганаа

зүгээр бизнэс шаасан

Зочин
Зочин

UMHII HULMAS OROS GAHAINUUD UDAHGUI HUMHIIN TOOS BOLNOOO

Зочин
Зочин

европын бараг бүх улстай байлдаж байгаа манай ОРОС агуу юмаа . бишрэн шүтэж байна ОРОСЫГ. Ура ура ура

Зочин
Зочин

Odoo l Putiniig noitognoj bga deer n Zelensky ymar er hun bolohoo haruulah ystoi. Iluu huchtei hair nairgui buleh heregtei. 7 sariin suulcheer l Putin sad tavih ym shig sanagdaad bga ym da

Зочин
Зочин

Slava Ukraine

Зочин
Зочин

Путин Трамп гэсэн галзуу шар өвгөчүүд бяр чадлаа мэдэхгүйн байж яах гэж дайн хийдэг байнаа?!

Зочин
Зочин

Орос бас чадал хүчтэй улс юм аа. 50 улстай зэрэг байлдаад цустай нь хольж бна.

Temuul
Temuul

Өдөр бүр газар нутгаа алдаж байж яаж санаачлага гартаа авдаг байна аа? Жинхэнэ солиорол, алдарт fake news байна

Зочин
Зочин

Tarhia ugaalgasan m#l setguulch

Иргэн
Иргэн

Эхнээсээ тэгэх хэрэггүй байсан юм өрөвдмөөр одоо бол өнгөрсөн буцааж газраа хэзээ ч авахгүй .Дараагийнхи нь өрөвмөөр гондом Армени Паша байлаа гэж.!!!

asd
asd

Битгий худал юм бичиж бай. Эргүү мал.

Уншигч
Уншигч

Украйна одоо алдсан газар нутгаа буцааж авахаасаа өнгөрсөн хайран хүний амь л эрсдэнэ. Үстэй ангаахай Жонсоны үгэнд орж бж дайн үргэлжилсэн .Ер нь хахолууд өөрсдөө ч хүн чанар муутай би Орос , Украйна гэж 2 мэргэжилтэн авгай нартаа ажиллаж блаа бас л тариа харагдаж бсан доо

Зочин
Зочин

Украины deepstate.map харчихад ойлгомжтой юманд худал мэдээ бичиж яадаг байна. Эсхүл тийм фронтын мэдээний сайт байдгийг өөрсдөө мэдэхгүй байх.

Зочин
Зочин

Юун санаачилга гартаа авах,юун мөрөөдөл вэ? Мансуурагч гээд байсан нь үнэн л юм даа.

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Яг харагдаач

Зочин
Зочин

Украин фронт дээр давуу байдал авсан бол боломжоо ашиглах хэрэгтэй

Зочин
Зочин

Ene hemjeenii sanhuujilt oldvol tom dem bolno

Зочин
Зочин

Оросын давшилт саарсан нь сонирхолтой мэдээ байна

Зочин
Зочин

Тоон үзүүлэлтүүдийг харахаар байдал өөрчлөгдөж байгаа юм шиг

Зочин
Зочин

Украин дроны технологио сайн ашиглаж байна

Сүх
Сүх

за оросуудаа наад украйнаа газрын хөрснөөс нэг мөсөн арчаад хая. Мөн дайнаа нэн даруй дуусгаачээ;!!!!!!

Back to top button