П.Анужин: Шадар сайд аа, танд ямар эрдэмтэд иргэдийг автобусанд чихэлдүүл гэж зөвлөөд байна вэ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсох товтой байсан. Мэдээллийн цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ирэлгүй, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан илтгэж оролцсон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин, “Цар тахалтай тэмцэж байгаа эмч нар, УОК-ынхонтой үнэхээр ярих зүйл байхгүй ээ. Гомдол хэлж мохоохоосоо өмнө урам өгөх хэрэгтэй байгаа. Гэхдээ С.Амарсайхан дарга аа, танд зөвлөөд байгаа эрдэмтдийн баг нэг л болохгүй байна уу гэж бодоод байна. Ковид хэзээ нэгэн цагт дуусна. Энэ үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, стратеги, цаг нь ирэхээр зөв, буруугаараа шүүгдэнэ. Энэ эрдэмтдийн багаа танилцуулаач. Танд ямар эрдэмтэд автобусанд шахцалдаж явбал вирус, бактер үржихгүй гэж зөвлөөд байна вэ. Агаар, хөдөлгөөн хэрэгтэй гэж байхад эсрэгээр нь аль болох хумих зөвлөмжийг өгөөд байна вэ. Дотоодын эрдэмтэд оношлуур бүтээчихээд байхад заавал гаднаас оруулж ир гэж хэн зөвлөөд байна вэ. Энэ эрдэмтдийн багаа танилцуулаач гэж хүсэж байна” гэж асуусан юм.
Харин Шадар сайд С.Амарсайхан:
П.Анужин гишүүнтэй санал нэг байгаа. Нэг удаагийн арга хэмжээгээр ковидын ард гарахгүй. Тогтолцооны асуудал ч энд бий. Энэ ташрамд хэлэхэд, манай эрүүл мэндийн салбарынхан үнэхээр хамгийн хүнд хүчир ажлыг үүрч, ажиллаж байгаа. Эрдэмтдийн багийг АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар ахалж байгаа. Өмнө нь хоёр баг байсан бол нэгтгэж, нэг болгосон. Эрүүл мэндийн сайдын удирдлага дор эрдэмтэд байнга уулзалдаж, зөвлөмжөө өгч ажиллаж байгаа” гэж хариулсан байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яанхан авгай
Зөв ярьсныг нь дэмжих хэрэгтэй.
04.30-н өчигдөр юм бол өнөөдөр 04.31 юм байна. Эрдэмтэд бол эрдэмтэд л шүү дээ. Хөрсөн дээр буусан шийдвэр гаргаад явбал зүгээр байна. Хамгийн Анхны хөл хорио маш сайн хатуу болсон иргэд ч маш сайн ухамсарласан. Одоо тэгээд агаар салхинд гарч хөдөлгөөн хий гээд байхаар чинь хүмүүс гадуур худлаа ярьж найз нөхдөөрөө гадуур явах, хэрэгцээ шаардлагагүй байхад нэгнийдээ зочлох асуудал их байна. Бүр гэрээс битгий гар гээд үлдсэн хоногтоо хөл хорио тогтоочихвол зүгээр л байхын. Засаг өөрөө солигдоод дараагийн хүн нь бас нэг өөрийхөөрөө ажил хийгээд бантаад байвал яах болж байна аа. Өмнөх хүнээсээ туршлага хуваалцад үргэлжлүүлэн ажиллавал зүгээр юм.