“Зодуулсан гэх иргэд нь цэнгээний газраар үйлчлүүлснийхээ дараа тооцоогоо хийлгүй танхайрсан”

Цагдаагийн алба хаагчид жирийн иргэдийг зодож танхайрч буй видео бичлэг цахим орчинд түгж олныг бухимдуулаад буй.
Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямаатарт үүрэг өгсөн тухай бид мэдээлсэн. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна. ЦЕГ-аас:
"Цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж буй бичлэгтэй холбоотойгоор тухайн албан хаагч нарт шалгалт хийж байна. Тухайн хэрэг 2019 оны хоёрдугаар сард болсон. Иргэд нь цэнгээний газраар үйлчлүүлснийхээ дараа төлбөр тооцоо хийгээгүй гэх шалтгаанаар танхайрсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад дуудлагын дагуу очиж ажилласан байсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, хэргийг АТГ-т шилжүүлэх саналтайгаар шилжүүлээд байна. Эл хэрэг цахимд нуун дарагдаж байгаад өчигдөр ил болсноор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Манай алба хаагчид иргэний эрхэнд халдсан нь тогтоогдсон.” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төлбөр хийгээгүй гээд зодож болдог юм уу
Би байсан бол бас зодно.Муу новшнуудыг өмөөрч гэнэ. Зодуулсан гаруудад хэлье. Хохь нь.
za shaaldaa ter bichleg hiisen hun tsengeenii gazriinh tanhairsan bol durguil bj taarna jo logiktoi setge
Алуурчин байсан ч зодох эрх цагдаа нарт байхгүй. Битгий ийм зүйлд ач холбогвол өгч мэдээнийхээ гарчгииг хийж бай
Наад хууль зөрчсөн ажилгүй архичдыг өмөөрдөг сэтгүүлч нэртэй хүүрнүүдээ яагаад хууль зөрчсөн, Монголын эсрэг юм хийсэн хулгайчуудыг өмөөрч дайраад байдгийг нь баривчилж байцаагаач.
Tegleee gd hun zodoh yamar erhtei yum be arai l ymaaa
Ямар ч хэрэг хийсэн бай эсэргүүцэл үзүүлээгүй хүнийг зодох эрх цагдаад байхгүй.Нэг бол цагдаа газар дээр нь хүмүүсийн гэм буруутайг тогтоогоод тохирох зодуур ярг�##�лын шийтгэлийг оноодог шинэ журам гарчихсан юм уу?