УЛС ТӨР
Засгийн газрын 200 хоног: Цаашид зөвхөн эдийн засгаа бодно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авснаас хойших 200 дахь өдөр маргааш /2021.08.17/ тохионо. Эл Засгийн газар эхний 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнаж байсан билээ.
Харин 200 хоногт багтаан тавьсан зорилт, түүний хэрэгжилт болон үүнээс цааш төвлөрч ажиллах сегментүүдээ маргааш товчхон танилцуулах юм байна. Тухайлбал, 200 хоногоос цааш зөвхөн эдийн засгаа бодно гэж онцолжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар хоёр дахь 100 хоногтоо нийт хүн амын 61.5 хувийг вакцинд хамруулж, “Эрүүл мэнд+Эдийн засаг” төлөвлөгөөгөөр ажилласан. Тэгвэл ийн 200 хоногоос цааш энэ вакцинжуулалтын үр дүнд үндэслэн, зөвхөн “Эдийн засаг” төлөвлөгөөнд төвлөрөхөөр болжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой харгис засгийн газартай юм даа бид. Өдөр болгон олон зуун, мянган хүн халдвар авч, өдөр болгон хүн нас бараад байхыг тоохгүй, эдийн засгаа бодно гэж байгаа нь туйлын харгис байдал. Өвчлөлийн дэгдэлтийг нэгмөр зогсоосны дараа эдийн засаг өөрөө сэргээд ирнэ гэдгийг тооцож чаддаггүй юмуу. Монгол Улс улаан бүс болоод байгаа өнөө үед гадаад орнууд болгоомжилж, хилээ нээх дургүй байгаа нь манайх шиг гадаад худалдаанд тулгуурласан орны эдийн засагт асар сөрөг нөлөө үзүүлж байгааг ойлгохгүй хүмүүс юмаа.
200 хоногт эдийн засгаа бодно гэж попдох хэрэггүй .Эртхэн зайгаа тавьж өгвөл буян болноо.Өмнө нь ямар ч судалгаа тооцогүй бүлтэрсэн чинь багадаагүй. Энэ нөхөр 6 орноос дээш тоог уншиж чаддаг болов уукк