НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ өдөр төрсөн хүн сайн хувьтай, хурц ширүүн ааштай ч зөөлөн үгтэй байх хэмээн зурхайд өгүүлжээ

2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гараг. Билгийн тооллын 24. Намрын адаг шар нохой сарын найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр.

Наран ургах, шингэх: 07:38–17:33. Шинийн 24-ний өдөр замд гарах, боолыг шүтүүлэх, дэлгэрүүлэх үйлд сайн. Харин амилуулах үйлд муу. Өвчин эмгэг ирэх магадлалтай хэмээн зурхайд тэмдэглэжээ.

Одны тохиол: Бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйл эхлүүлэх, сүм дуган нээх, хэрэг зарга хийхэд сайн өдөр.

Шүтэн барилдлага: Мунхрахуй өдөр. Сүм, суварга барих, чуулан үймэх зэрэг үйлд сайн гэж үздэг. Энэ өдөр төрсөн хүн сайн хувьтай, хурц ширүүн ааштай ч зөөлөн үгтэй байх хэмээн зурхайд өгүүлжээ.

Үс засуулахад нүдний өвчин тусахын цээртэй өдөр гэж үздэг тул үсээ засуулахыг цээрлэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button