НИЙГЭМ

Есдүгээр сарын эхээр халдварын тохиолдол эргээд 2,000 давах тооцоолол гарчээ

Наймдугаар сарын сүүлээр коронавируст халдварын тохиолдол 2,000-д хүрч, цаашид түүнээс давах тооцооллыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс хийжээ. Тодруулбал өвчлөлийн таамаглалын R коэффициент 1.1-т хүрсэн байна.

Тооцооллын дагуух графикийг харвал, наймдугаар сарын дундуурх эл өдрүүдэд халдварын тохиолдол 700-1,000 хооронд хэлбэлзэж буй. Харин наймдугаар сарын 25-наас эхлэн огцом өсөж, сарын сүүлээр 2,000-д дөхөж буй дүр зураг харагдаж байгаа юм.

Энэ тооцооллыг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн Твиттер хуудастаа байршуулж, “Энэ хэвээр байвал ч сургууль, цэцэрлэг эхлэхэд хэцүү дээ” гэж жиргэжээ.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Тэгэлгүй яахуу одоо гадуур орон нутгийнхан хичээл сургуульдаа бэлдэцгээгээд орж ирцгээчлээ. Хүүхдүүд буцаад цугларч байна. Ингээд юу болхуу бөөгнөрөл үүснэ.

Холбоотой мэдээ

Back to top button