Зөрчлөө арилгасан хоёр нэр дэвшигчийг бүртгэжээ
Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан. Харин гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан юм.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшүүлсэн А.Бархүү, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэр дэвшүүлсэн Д.Баатаржав нар зөрчлөө арилган дахин бүртгүүлэх хүсэлтээ өгсний дагуу хүлээн авчээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг ирүүлэх, мөн өдрөөс өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой байдаг билээ.
Нэр дэвшигчид хоёр өдрийн дараа буюу есдүгээр сарын 18-нд үнэмлэхээ гардаж авна. Эл өдөр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.