ДЭЛХИЙСПОРТ

Мария Шарапова Серена Уильямст хожигджээ

ОХУ-ын теннисчин Мария Шарапова "US Open" тэмцээний эхний тойрогт АНУ-ын теннисчин Серена Уильямст хожигджээ. Тэмцээн Нью-Йорк хотын Үндэсний теннисийн төвийн талбайд болж байна.

Өдгөө 37 настай, Америкийн тамирчин 6: 1, 6: 1 оноогоор илүүрхэж хожсон байна. Мария Шарапова, Серена Уильямс нар WTA буюу Эмэгтэй теннисчдийн холбооны ивээл дор зохиогддог тэмцээнүүдэд 22 удаа хоорондоо тоглосон бөгөөд Америкийн тамирчин 20 удаа, Оросын теннисчин хоёр удаа хожиж байжээ.

Өдгөө 32 настай Шарапова Эмэгтэй теннисчдийн холбооны чансаанд 87 дугаарт жагсаад буй. Оросын тамирчин WTA-гийн 36 тэмцээнд түрүүлжээ. Шарапова Францын нээлттэй тэмцээнд хоёр удаа Америкийн нээлттэй тэмцээнд нэг удаа, Уимблдоны тэмцээнд мөн нэг удаа аваргалжээ.

Эмэгтэй теннисчдийн холбооны чансаанд наймдугаарт бичигдэж байгаа Серена Уильямс карьерынхаа туршид WTA-гийн тэмцээнүүдэд 72 удаа, Их дуулгын цуврал тэмцээнүүдэд 23 удаа аваргалжээ. Тэрбээр WTA-гийн чансааг 186 долоо хоног дараалан тэргүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээр Германы тамирчин Штеффи Графтай эхний байрыг хуваалцдаг байна. Серена Уильямс нь Олимпын дөрвөн удаагийн аварга юм.

Америкийн нээлттэй тэмцээнийг 1881 оноос хойш явуулж байгаа бөгөөд уг тэмцээн нь Их дуулгын цуврал тэмцээний дөрөв дэхь бөгөөд улирлын сүүлчийнх гэнэ. Түүнчлэн энэ жилийн шагналын сан 57 сая ам.доллар юм байна.

А.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button