СПОРТ
Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөр дэлхийд тэргүүллээ

FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) XXI конгресс БНХАУ Бээжин хотод үргэлжилж байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн 154 орны зочид төлөөлөгчид тус хурлаар шинэ ерөнхийлөгчөөрөө Хамане Ниангийг сонгов. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ОУСБХ-ы дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Дэлхийн чансааны гуравдугаар байрт эрэмбэлэгдэж буй Монгол Улс сагсан бөмбөгийн 3x3 төрлийг хамгийн өндөр хөгжүүлж буй улсаар шалгарч, дэлхийд тэргүүлэв.
XXI конгрессийн үеэр FIBA өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж, есөн төрлөөр 5х5 сагсан бөмбөгийн шилдгээ тодрууллаа.
Дэлхийн шилдэг баг, 18 хүртэлх нас:
- Охид: 1. АНУ 2. Испани 3. Франц
- Хөвгүүд:1. АНУ 2. Канад 3. Литва
Насанд хүрэгчид:
- Эмэгтэй:1. АНУ 2. Испани 3. Австрали
- Эрэгтэй: 1. АНУ 2. Испани 3. Франц
- 2017-2019 онд ур чадвар нь хамгийн их ахисан:
- Охид: 1. Герман 2. Самао 3. Беларус
- Хөвгүүд: 1. Истони 2. Израйл 3. Словень
Насанд хүрэгчид, эрэгтэй: 1. Монтинегро 2. Голланд 3. Истони - Эмэгтэй: 1. Нигер 2. Виржиний арал 3. Парагвай.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Afrik uls gj yamar uls bna
Istoni uls gj yamar uls bna
Амжилт хүсье ! Сайн байна шүү. Яалт ч үгүй хсайн хөгжүүлж байгаа ?
Mongol gej algal baihiin