СПОРТ

Э.Эрдэнэ ДАШТ-д дөрөв дэхээ түрүүллээ

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн БНСУ-д болж, Монголоос “Хан Монгол” морьтон холбооны Э.Эрдэнэ ахлагчтай  таван тамирчин оролцов. Тус тэмцээнээс Э.Эрдэнэ хоёр алт, Н.Даваадорж нэг алт, Г.Идэрбаатар, Пүрэвмандах, Пүрэваа нар хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Нийлбэр дүнгээр Э.Эрдэнэ гран при хүртэн, Пүрэвмандах гуравдугаар байрт шалгарав.

Э.Эрдэнэ ДАШТ-д дөрөв дэхээ түрүүлж байгаа нь энэ. Тэд энэ сарын 6-9-нд Монголд болох морьт харвааны олон улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орондоо ирнэ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button