НийгмийнСПОРТ

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан маргааш Мьянмартай тоглоно

“Талын хөх чононууд” гэгддэг Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан 2022 оны ДАШТ-ий эхний шатанд Брунейн хөлбөмбөгчдийг буулган авч, шинэ хуудас нээсэн. ДАШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан тэд F хэсэгт Япон, Киргиз, Мьянмар, Тажикистаны багтай учраа таарсан.

Монгол, Мьянмарын баг 2014 оны ДАШТ-ий эхний шатанд учраа таарахад эхний тоглолтод манай хөлбөмбөгчид талбайдаа 1:0-ээр хожсон ч хариу тоглолтод 2:0-ээр дийлдэн, нийлбэр дүнгээр мьянмарчууд дараагийн шатанд шалгарсан юм.

Монголын шигшээ баг хоёрдугаар шатны эхний тоглолтоо эх орондоо Мьянмарын эсрэг маргааш 17.00 цагт хийнэ. Манай тамирчид ДАШТ-д оролцох эрх авахын төлөө энэ сарын 10-нд Тажикистан, Японтой, 15-нд Киргизтэй, арваннэгдүгээр сарын 19-нд Мьянмартай, 2020 оны гуравдугаар сарын 26-нд Тажикистантай, 31-нд Японтой, дөрөвдүгээр сарын 4-нд Киргизтэй өрсөлдөнө.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгач:

  1. Б.Ариунболд /Эрчим/
  2. Э.Мөнх-Эрдэнэ /Атлетик 220/
  3. А.Сайханчулуун  /Улаанбаатар/

Хамгаалагч:

  1. Б.Даваажав /Эрчим/
  2. Д.Төрбат /Атлетик 220/
  3. Г.Билгүүн /Эрчим/
  4. О.Мөнх-Оргил /Дэрэн/
  5. Н.Цэдэнбал /Улаанбаатар сити/
  6. А.Дөлгөөн /Дэрэн/
  7. С.Өсөхбаяр /Улаанбаатар/

Хагас хамгаалагч:

  1. С.Ганхуяг /Хангарьд/
  2. Х.Цэнд-Аюуш /Дэрэн/
  3. Ж.Сүндорж /Хангарьд/
  4. Б.Төгсбилэг /Улаанбаатар сити/
  5. А.Нармандах /Улаанбаатар сити/
  6. П.Энхбилэг /Андууд сити/
  7. М.Жансерик /Дэрэн/
  8. Д.Тэмүүлэн /Улаанбаатар сити/
  9. Б.Балжинням /Улаанбаатар/

Довтлогч:

  1. Н.Наранболд /Атлетик 220/
  2. О.Мижиддорж /Улаанбаатар сити/
  3. Э.Мөнгөнбагана /Андууд сити/
  4. Ц.Энхтөр /Эрчим/

Тоглолтын тасалбарыг ticket.mn-ээс онлайнаар болон МХБХ-ны байрнаас авах боломжтой. Энгийн тасалбарын үнэ 10,000₮, хүүхдийн тасалбар 5,000₮, VIP тасалбарыг тоглолттой өдрөөс өмнө худалдан авбал 30,000₮, тоглолттой өдөр авбал 50,000₮ үнэтэй аж.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button