СПОРТ
Хакүхо Японы иргэн болсныхоо дараа Шинзо Абэтай уулзжээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал иргэншлээ сольж, Японы иргэн болсон билээ. Дархан аварга Ж.Мөнхбат агсны хүү тэрбээр өчигдөр албан ёсоор Японы иргэн болсон юм.

Хакүхо өчигдөр орой Токиогийн нэгэн ресторанд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзжээ. Энэ үеэр Шинзо Абэ түүнд амжилт хүсэж, урмын үг хайрласан тухай “The Mainichi” цахим хуудас мэдээлэв.
Б.ДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.